Сэрэмжлүүлэг:Хэт халуунаас болгоомжил

Сэрэмжлүүлэг:Хэт халуунаас болгоомжил
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай, бүгчим халуун байх талаар Ус цаг уурын газраас анхаарууллаа. Тиймээс хүүхэд, өндөр настанг хэт наршихаас болгоомжилж малгай өмсч, шүхэр авч явахыг анхааруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг  хүргэе.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. 
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 18-23 гардус, өдөртөө бүх нутгаар 31-36 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
 
2017 оны 07 дугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.