Ерөнхийлөгч Х.Баттулга ХЭК-ын дарга, гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга ХЭК-ын дарга, гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтын үеэр Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурдаж байв.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.