Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлнэ

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлнэ
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдож, эхний ажлаа төрсөн нутгаасаа эхлүүлээд байгаа билээ. Манай улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх тухай заасан байдаг. Тэгвэл тус хуулийн заалттай холбогдуулан өнөөдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх парад болох гэнэ.
Ерөнхийлөгч хуулийн дагуу бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх.  (Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно) эрхтэй байдаг ажээ.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.