АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилжээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон байна.

 Уг зөвлөл нь АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл аж. Энэхүү зөвлөл нь  15 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг байна.

 Ингээд Олон нийтийн зөвлөлийн орон тооны бус гишүүдээр хэн хэн томилогдсоныг хүргэе.

Билэгсайханы Анхныбаяр    “Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч

Гэлэгийн Баасан                      Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч

Эгээзэдийн Батсуурь              “Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

Раднаагийн Бурмаа                  Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн

Эрдэнэхүүгийн Бямбацэрэн   “Нарны зон” НҮТББ-ын тэргүүн

Батхуягийн Ганхөлөг              “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

Дэлгэрийн Дэлгэрбат              “Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ

Ишжамцын Мөнхжаргал        Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч

Дэмбэрэлийн Оросоо             Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн

Содномын Отгонгэрэл           Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

Цэдэвдамбын Оюунгэрэл      “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч

Дашпүрэвийн Пүрэвбаатар    Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч

.Агваандоржийн Саруул         “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал

Ойдовын Цоодол                    МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн

Батчулууны Энхбат                “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.