Зургадугаар сард найман нислэг үйлдэж 2000 орчим иргэнээ татаж авахаар төлөвлөжээ

Зургадугаар сард найман нислэг үйлдэж 2000 орчим иргэнээ татаж авахаар төлөвлөжээ

Улсын онцгой комиссын Шуурхайн штабаас мэдээлэл хийлээ. Манай улс гадаадад амьдарч буй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн бусад улс орнуудад оршин суугаа 10583 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Харин өнгөрсөн хугацаанд гадаадаас 9068 иргэнээ татан авчээ. Энэхүү ажиллагаагаа цааш үргэлжлүүлж ирэх зургадугаар сард 2000 орчим иргэнээ татаж авах төлөвлөсөн байна. Нислэгийн хуваариа дараах байдлаар гаргажээ.

Зургадугаар сарын 10-нд Казахстан

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн тус улсын 108 иргэнийг хүргээд буцахдаа өөрийн улсын иргэдээ авч ирэхээр төлөвлжээ. Казахстан улсад нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 1097 байгаа аж.

Зургадугаар сарын 11-нд Япон

Япон улсад амьдарч буй Монгол Улсын 1200 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

Зургадугаар сарын 15-нд Энэтхэг

Энэтхэг рүү нислэг үйлдэж тус улсад суралцаж буй бяцхан лам нарыг авч ирэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ нислэгийн зөөвшөөрлийг хараахан баталгаажуулаагүй байгаа учраас хуваар нь өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлж байлаа.

Зургадугаар 17-нд БНСУ

Энэ нислэгээр бусад улсаас ирж байгаа иргэдээ БНСУ-аар дамжуулан хүлээж авах юм байна.

Зургадугаар сарын 18-нд БНСУ

Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэдээс нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн байгаа ажээ. Тус нислэгээр энэ иргэдийг хүргээд буцахдаа БНСУ-д амьдарч буй иргэдээ татах авахаар төлөвлөжээ.

Зургадугаар сарын 19-нд Франкфурт

Европын орнуудад амьдарч буй 2382 иргэн буцах хүсэлтээ гаргажээ.   

Зургадугаар сарын 25, 28-нд хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тухайн үед нь хаашаа нисэж иргэдээ татах вэ гэдгээ шийдэх юм байна.

 
 
 
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.