С.Эрдэнэ: АН-ын Их хурлыг наймдугаар сарын 23-нд зохион байгуулна

С.Эрдэнэ: АН-ын Их хурлыг наймдугаар сарын 23-нд зохион байгуулна

АН-ын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. АН-ын аравдугаар Их хурлыг наймдугаар сарын 23-нд зохион байгуулах шийдвэр гаргажээ. Тус хурлаар нийт гишүүдээсээ сонгогдсон намын даргыг батламжилна гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ. Үүнтэй холбогдуулан АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж намын даргын сонгууль зохион байгуулах шийдвэр гаргажээ. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-ныг хүртэл бүртгэх юм байна. Улмаар долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ны хооронд сурталчилгааг зохион байгуулж, наймдугаар сарын 16-нд санал хураалт явахаар шийдвэрлэжээ. Намын даргад нэр дэвшигчдээс ямар нэгэн төлбөр хураамж, дэнчин авахгүй гэдгийг хэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.