Коронавирусийн халдвараар 1443 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 1443 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
 
Сүүлийн 24 цагт халдварын 1443 тохиолдол /Улаанбаатарт 442, орон нутагт 1001/ илэрч, 41-80 гаруй насны зургаан хүн нас баржээ.
 
Өнгөрсөн хоногт 2000 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
 
Хэвтэн эмчлүүлж буй 8766 хүний 1589 нь хүүхэд, 213 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 8153 иргэн эмчлүүлж буй юм.
 
Биеийн байдал:
 
Хөнгөн 5074
Хүндэвтэр 2789
Хүнд 780
Нэн хүнд 213 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.