Амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна

Амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна
Энэ сарын 25-26-нд шилжих шөнө 24:49 цагт Багануур дүүргийн 4-р хороо Бүрэг эрэг гэдэг газар Хэрлэн голд автомашинтай иргэд урссан гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Батжаргалаар  ахлуулсан 6 алба хаагч хаягийн дагуу очиход Улаанбаатар хотын харьяат 2 иргэн Хэрлэн голын салаанд автомашинтай урсаж, живэх аюулд өртсөн байжээ. Аврагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж, аврах завь ашиглан иргэдийн амь насыг авран хамгаалж ажилласан байна. Иймд бороо хуртай, гол мөрний усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн үед баталгаагүй зам, гарцаар дур мэдэн зорчиж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.