У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй

У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /10.27/ ЦЕГ-т ажиллаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж байна. Энэ үеэр тэрээр цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хороо дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй эсвэл үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ.

"Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Ард түмэн маш их бухимдаж байна. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхдүүд амь насаараа хохирох явдал гарсаар байна. Иймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.