Талибууд түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлажээ

Талибууд түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлажээ

Афганистаны төрийн эрхийг аваад буй Талибан хөдөлгөөн түр засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж, тус улсыг "Исламын Эмират улс" хэмээн зарлав. Засгийн газрын танхим нь бүхэлдээ эрчүүд тэр дундаа Талибаны ахмад зүтгэлтнүүдээс бүрджээ. Тэдний зарим нь сүүлийн хорин жилийн хугацаанд АНУ -ын цэргүүдийн эсрэг халдлага үйлдсэн гэдгээрээ алдартай аж. Тухайлбал НҮБ -ын хар жагсаалтад орсон Мулла Мохаммед Хасан Ахунд ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. Түүнчлэн Холбооны мөрдөх товчоогоор эрэн сурвалжлагдаж буй Хакканийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Сиражуддин Хаккани Дотоод хэргийн сайдаар томилогджээ. Ерөнхй сайдын үүрэг гүйцэтгэгчийг зарлах нь Талибаны байнгын засгийн газар байгуулах эхний алхам юм. Шинэ удирдлагыг улс орны эдийн засгийг тогтворжуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс эхлээд олон чухал сорилт хүлээж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.