С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлана

С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлана

Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцож вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр тэрээр "Вакцинжуулалттай холбоотой нэмэлт тушаал гарсан. Хоёр дахь тун хийлгээд өвдсөн хүн 21 хоногийн дараа гурав дахь тунг хийлгэж болно. Нэгдүгээр тунгаа хийлгээд өвчилсөн бол мөн л 21 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ.

Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 416 мянган хүн хамрагдсан. 18-44 насны иргэд гуравдугаар тунд идэвхгүй хамрагдаж байна. Тиймээс тухайн иргэдэд чиглэсэн вакцины үр дүн, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргүүлж ажиллаж байгаа. Олон хүнтэй байгууллагуудад явуулын баг гарган нэмэлт тунг хийж байгаа. Вакцин эрчимжүүлэх долоо хоногийн аян зарласан.

Өндөр настнуудад гэрээр вакцин хийх ажлыг хийж байна. Төрийн албан хаагчдад гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлага хүргүүлэх, цэрэг, оюутнуудыг бүрэн вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, гуравдугаар тунг хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлах, вакцины үйл ажиллагаан салбар яамдын болон урлаг, спортын оддын оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг эхлүүлсэн" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.