ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шадар сайдад хүргүүлэх болохыг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа илэрхийллээ.

Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр хяналт хийсэн бөгөөд энэ долоо хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэж, Шадар сайдад хүргүүлэх юм байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна" гэжээ. 

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр болж, таван сая төгрөгийн хоёр, гурван сая төгрөгийн 28 азтан тодорсон бол 30 сая төгрөгийн болон супер сугалааны азтан тодроогүй. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.