Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэлээ

Манай улс өнөөдрөөс коронавирусийн эсрэг AstraZeneca вакцинаар иргэдээ вакцинжуулж эхлүүллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины тунг хийлгэсэн хамгийн анхны хүн боллоо. Тэрээр энэ үеэрээ "Шинэ Засгийн газрын газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна.

Өнгөрсөн 25 хоногт Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон шуурхай, шийдэмгий, системтэй, шинэ бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио өвчний тархалтыг хумиж чадлаа. Өрх тус бүрийг төлөөлүүлэн 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж байсан ч 523 мянган иргэнээс авлаа.

Улмаар халдварын голомтуудыг илрүүлж, цааш тархахаас сэргийлж чадлаа. Мөн вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Вакцинжуулалт энэ цагаас эхэлж байна. Монголчууд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн улс орнуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалт ийнхүү эхлэхэд өмнөх Ерөнхий сайдын БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн захидал чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүн амынхаа 60 хувийг богино хугацаанд дархлаажуулах зорилт тавин ажиллаж байна. Вакцинжуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгдэх ажил гэдгийг дахин хэлье. Гэхдээ цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол вакцин гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.