Дизель түлшний 11 хоногийн нөөцтэй

Дизель түлшний 11 хоногийн нөөцтэй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн. Үүний 60 хувийг нь Роснефть компаниас нийлүүлдэг бол үлдсэн 40 хувийг нь бусад трейд компани нийлүүлдэг. Роснефть компанийн нийлүүлэлт хэвийн байгаа. Харин ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор бусад трейд компаниудын үйл ажиллагаа нэлээд хязгаарлалттай байна. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд дизель түлшний түр зуурын хомсдол үүссэн. Энэ нь түр хугацааны хязгаарлалт юм билээ.

Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих явцад Ангарский үйлдвэрт долоо хоногийн завсар бий болсон байна. Түүнчлэн ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад тус улсад дизель түлшний эрэлт өмнөхөөсөө ихээр нэмэгдсэн байна. Тиймээс дэлхий нийтээрээ хомсдолд орж байгаа юм. Энэ нь манайд нөлөөлж байна.

Роснефть компани гэрээнд заасан нийлүүлэлттээ өгч байгаа. Бид тус компанид хүсэлт тавьсны дагуу нийлүүлэлтээ 67 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр болсон. 19 мянган тонн дизель түлш замд явж байна. ОХУ-гаас ирж байгаа гэсэн үг. Манай улс 11 хоногийн буюу 27 мянган тонн дизель түлшний нөөцтэй байна" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.