NHK: Монголын Ерөнхий сайд Японоос хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа сэргээхийг хүсэв

NHK: Монголын Ерөнхий сайд Японоос хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа сэргээхийг хүсэв
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Япон  улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.  Тэгвэл тус улсын NHK агентлагын албан ёсны мэдээллийн сайтад ийм гарчиг бүхий мэдээлэл нийтлэгджээ. 
 
Үүнд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны долдугаар сард ажлаа авснаасаа хойш гадаадаас хөрөнгө оруулалт  татаж, шаардлагагүй зардлаа танах зарчмаар эдийн засгаа хямралаас  гэтэлгэх бодлого баримталж буй бөгөөд анхны гадаад айлчлалаа Япон улсад хийж байна. Айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд 10 гаруй газарт зочлон эдийн засгийн хямралыг гэтлэх арга замынхаа талаар тайлбарлах юм. 
 
Тэгвэл өчигдөр тэрбээр Монгол улс дахь хөрөнгө оруулалт, худалдаагаа нэмэгдүүлэхийг  JETRO тэргүүтэй худалдааны компаниудын төлөөлөгчдөд уриалах зорилго бүхий  форумд оролцсон. Энэ үеэр Ж.Эрдэнбат сайд Монголд Японы 500 гаруй компани  үйл ажиллагаа явуулж буйг дурьдаад  “Харилцан ойлголцол итгэлцэл улам гүнзгийрч байна.  Манай улс Японтой урт хугацаанд найрсаг харилцаатай, эдийн засгийн нягт хамтын ажиллагаатай байж ирсэн нь  Монголын чухал тулгуур багана болж байна” хэмээн онцлов.  Тэрбээр энэ үгээрээ Японоос хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа сэргээхийг хүсч буйгаа илэрхийлээд амжлаа. 
 
Монгол Улс байгалийн баялгаа экспортод гаргаснаар 2013 он хүртэлх гурван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт нь 10 гаруй хувьд хүрч байсан удаа бий. Гэсэн ч,  Хятадын эдийн засгийн өсөлт саарсны улмаас өнгөрсөн жил хоёр орчим хувьд хүрч буурсан. Тиймээс эдийн засгаа  сэргээх зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм” гэжээ. 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.