"Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон" авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна

"Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон" авах эхчүүдийн материалыг хүлээн авч эхэллээ.

"Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон" авах эхчүүдийн материалыг харьяа хорооны Нийгмийн ажилтан хүлээн авна.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /имонголиагаар гарч ирж байвал нотариат шаардлагагүй/

2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/

3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

 

АНХААРАХ ЗҮЙЛ:

1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол, овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,

2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/

3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах

 

 

Материал авах хугацаа: 2024 оны 02 сарын 26-ны өдөр

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ