Дмитрий Медведев: Орос цөмийн зэвсэг эхлээд хэрэглэж чадна

Дмитрий Медведев: Орос цөмийн зэвсэг эхлээд хэрэглэж чадна

ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  асан, одоо Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн улстөрч хүний амнаас гарамгүй үгүүд нь харь улс орнууд бүү хэл эргэн тойрныхныг нь  айлган гайхшруулж байна. Энэ бүхэн зүгээр ч нэг хүмүүсийг цочирдуулах төдий биш, олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлж мэдэх. Тэрбээр оросын эсрэг үзэлтнүүдийг айлган, тэдэнд аль болох хурдан үхэл анхааруулж байгаа юм шиг атлаа энэ нь улстөрч, төрийн том зүтгэлтний хувьд хэтэрхий болчимгүй араншин гаргаж байгааг оросын дотоодод ч, гадаад улс орны улстөрчид ч гайхан хүлээн авдаг. Энэ удаа maximonline.ru сайт түүний хамгийн  аймшигтай мэдэгдлүүдийг түүвэрлэн толилуулжээ. Анхааралтай унш даа, гэхдээ орой үдшийн цагаар биш, бас хүүхүүдэд уншуулах хэрэггүй. 

- Үе үе гарч ирдэг зарим өндөр албан тушаалтнууд, цуст алиалагчид урьдынхаараа л  биднийг заналхийлэх гэж хичээдэг, тухайлбал  Крым руу дайрна ч гэх шиг. Үүнтэй холбогдуулаад  би та нар үүнийхээ үр дүнг ойлгож байгаа байх гэж  хэлмээр байна. Мэдээж үүндээ хүрэх юм бол тэдний хувьд  бүгдэд нь агуу их Шүүлтийн өдөр шууд ирэх болно. Энэ бол маш хурдан бөгөөд хүнд хэцүү байх болно шүү.  Үүнийг нуугаад байх юмгүй,  маш хэцүү байх болно.

- Манай орны тухайд таагүй ханддаг бүхнийг байр байранд нь тавих хангалттай хүч Орост бий шүү. Бид, Оросын холбооны улс, манай иргэдэд тохирох тийм дэг журмыг дэлхийд тогтоохын төлөө тэмцэж байна, цаашид ч тэмцэх болно. 

- Цөмийн зэвсгийн хамгийн их нөөцтэй улсыг шийтгэх санаа нь өөрөө ёстой утгагүй юм. Ингэснээр  хүн төрөлхтний оршин тогтнолд аюул занал учруулж магадгүй юм шүү. 

- Ер нь  Орос улс юунд буруутай юм. Логик, эрүүл саруул ухаанаас үл хамааран НАТО өөрөө Оросын хил рүү ойртож, дэлхийн мөргөлдөөн, хүн төрөлхтний нэлээд хэсэг нь үхэх бодит аюул  бий болгосоор байгаа нь баримт юм биш үү.

- Украйн улс Lend-Lease-ийн дагуу далайн чанад дахь эздээсээ шингэрүүлсэн хий  хоёр жилийн дараа төлөх нөхцөлтэйгөөр авах гэж байгаа мэдээллийг би  олж харсан. Үгүй бол тэд ирэх өвөл зүгээр л хөлдөх болно.

- Асуулт байна. Украин хоёр жилийн дараа дэлхийн газрын зургаас арчигдана гэж хэн хэлсэн юм бэ. Хэдийгээр америкчууд аль хэдийнээс  Оросын эсрэг төсөлд маш их хөрөнгө оруулсан ч  бусад бүх зүйл тэдний хувьд ёстой юу ч биш... 

- Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээр халуун цөмийн хэнээрхэл  ил гарч ирлээ. Балтийн орнуудын удирдагчид Оросын эсрэг тэмцэлд Москва ба Бүх Оросын Патриархын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардаж байна. Нацистууд оросын болон Украйны Патриархын сүмүүд рүү  дайрч, тахилч нар болон сүмийн гишүү­дийг ална гэж заналхийлж байна.

- Оростой ийм байдлаар хандаж ажиллахгүй ээ. Тэд үүнийг маш сайн ойлгож байгаа. Тиймдээ ч дайны халтар ноход зэвүүнээр  хуцацгааж байна.  Гэвч АНУ болон түүний үнэ цэнэгүй эрлийз нар Библийн “Бүү шүүгээрэй, тэртэй тэргүй та нарыг  шүүхгүй, учир нь та нар шүүсэн шигээ шүүгдэх болно” (Библи. Мат. 7:1-2) гэсэн үгийг санах ёстой. Тиймээс нэг л өдөр “Түүний уур хилэнгийн агуу шүүх өдөр ирэхэд хэн зогсож чадах юм?” (Библи. Илч. 6:17).

-Францын хэн нэг сайд бидний эсрэг эдийн засгийн дайн зарлаж байгаагаа өнөөдөр хэлж байна. Эрхэмээ, өөрийнхөө үгийг боддоо. Хүн төрөлхтний түүхэнд эдийн засгийн дайн гэдэг ямагт цаг үеэ зогсоодог байсныг битгий мартаарай.  

- Литвийн сайд байсан бас нэг тэнэг НАТО, Европын холбоо нийлээд Калинин­градыг авна гэсэн сануулга өгч байна. Согтуу юм уу, эсвэл ямар нэг хор­той юм идчихсэн юмуу. Дэлхийн гурав­дугаар дайн эхлүүлэх гэж байгаа юм уу. Ухаан орохоороо тэр эрхбиш хаал­га­ны чимээнээс айх байлгүй дээ. Тэр нь ч  зөв, бид юмыг мартдаггүй шүү. 

- Таны телеграмм дахь бичвэр яагаад ийм хатуу байдаг юм гэж хүмүүс на­даас байнга асуудаг. Би харин “би тэд­нийг үзэн яддаг юм” гэж хариулдаг. Тэд биднийг, оросыг  үхээсэй гэж хүсч бай­гаа болохоор би амьд байсан цагтаа тэд­нийг устгахыг төлөө бүхнийг хийх болно. 

Украины эсрэг дайнд Орос заавал ялах ёстой. Эндээс мулгуучуудын хэний ч санаанд оромгүй дараах энгийн дүгнэлт хийж болно. Цөмийн том гүрэн ерийн дайнд ялагдахад хүрвэл  цөмийн дайн өдөөж болно шүү дээ. Цөмийн гүрнүүд хувь заяаныхаа  төлөөх  томоохон мөргөлдөөнд ялагдаж байгаагүй юм”. Украин дахь дайнд Орос ялагдахад хүрвэл цөмийн дайн эхлүүлэх болно. 

- “Хэрэв манай  эсрэг түрэмгийлэн халдаж, төрийн оршин тогтнолд заналхийлэх юм бол Орос цөмийн зэвсэг эхлээд хэрэглэж чадна”. “Орос хэзээ ч цөмийн зэвсэг эхлээд хэрэглэхгүй гэж та нар хэлдэг, гэхдээ үнэн хэрэг дээрээ бас яг ч тийм  биш” гэжээ. dw.com

- Өөр өөрөөр ярьж бичиж байгаа ч  барууны нийгмийн эд эс хурдацтай ялзарч байгаа нь харагдсаар байна. Ер нь шаардлагагүй хүмүүсийн үхэлд хөрөнгө оруулах нь ухаалаг бөгөөд сайн хэрэг. Энд ямар ч тайлбар хэрэггүй. Энэ бол сайн нь муугаас илүү гэсэн үг. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 20. Лхагва. №026 (5944)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ