Аваргуудын лиг: Байерн Мюнхэн клуб Арсеналыг хожиж шөвгийн дөрөвт үлдлээ

Аваргуудын лиг: Байерн Мюнхэн клуб Арсеналыг хожиж шөвгийн дөрөвт үлдлээ

Аваргуудын лигийн шөвгийн найман хасагдах шатын тоглолт хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Германы Байерн Мюнхэн талбайдаа Английн Арсенал клубтэй тоглолоо. Өмнөх тоглолт нь 2-2 харьцаагаар тэнцэж дуусан бол өнгөрсөн шөнийн тоглолт Байерн Мюнхэн 1-0 харьцаагаар хожиж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 харьцаагаар Байерн хожиж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ. Улмаар энэ улиралын аваргуудын лиг тэмцээний шөвгийн дөрөвт английн клуб үлдээгүй байна.

Тус тоглолтын цор ганц гоолыг Рафаэл Геррейру дамжуулалтаар 63 минутад Йозуа Киммих оруулжээ.

Улмаар шөвгийн дөрөвт үлдэж Германы Байер Мюнхэн, Боруссия Дортмунд, Испаний Реал Мадрид, Францын Парисын Сен-Жермен багууд үлдээд байна. Шөвгийн дөрвийн тоглолт тавдугаар сарын 1-ний шөнө 03:00 цагт Германы Байрн Мюнхэн талбайдаа Испаний Реал Мадрид клубыг хүлээж авах бол нөгөө тоглолт тавдугаар сарын 2-ны шөнө 03:00 цагт Германы Боруссия Дортмунд талбайдаа Францын Парисын Сен-Жермен клубыг хүлээн авч тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ