Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан бүрхүүл тогтож, гулгаа үүсжээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд өнөөдөр өглөө үзлэг хийхэд зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтон гулгаа үүссэн байна. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Мөн
-
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
-
Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ