Ч.Намшир: Баригдаагүй, усанд автсан гэж байгаа хэсэгт гүүр бий

Ч.Намшир: Баригдаагүй, усанд автсан гэж байгаа хэсэгт гүүр бий

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар НЗХГ болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-иас мэдээлэл өглөө. Тус гүүрэн байгууламжийн ажил 2022 онд эхэлсэн. Гүүрийг 2024 оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан юм. Гэсэн ч өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 21, 22-нд орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж тус гүүр усанд автсан байгаа зураг, мэдээлэл цахим сүлжээнд түгсэн юм.

НЗХГ болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-иас "Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох төслийн талаар мэдээлэл хүргэе. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу үндсэн замын сүлжээг бий болгох зорилт дэвшүүлсэн. Хотын шинэ тойрог замын төсөл юм. Энэ холбоос гол замуудыг хийхийн тулд өнөөдрийн төсөл эхлэл юм. Энэ төслийн хүрээнд долоон том гүүр баригдана. Одоогоор гурван гүүрийг барьсан. Ажил үргэлжилж байгаа. Бидний зорьж байгаа замын сүлжээ нийтдээ 17 км. Энэ зам хоногт 35-40 мянган тээврийн хэрэгслийн хүчин чадалтай. Эдийн засгийн үр ашгаа тооцоолоод, энэ ажлыг гүйцэтгэж байна" гэсэн мэдээлэл өгөв. 

Зургийн инженер Ч.Намшир "Би 2021 оноос эхлээд Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. 70 мянган айлд зориулсан зам ямар байх вэ гэдгийг их тооцоолох шаардлагатай байсан. Зураг төслөө гаргаад үе шат болгонд хянуулж, шалгуулна. Зөвшөөрөл авч, зөвшилцөнө. Шат шатандаа хэлэлцдэг. Олон хувилбарыг зурж хурлаар оруулдаг. Баригдаагүй, усанд автсан гэж байгаа хэсэгт гүүр бий. Төлөвлөлтийн өндөр өөрчлөгдөж байгаа. Нураагаад дахиад баривал улсын мөнгийг шамшигдуулсан асуудал болно. Тийм зүйл болохгүй. Гүүрээ одоогоор барихгүй. Монголд замын инженер байна уу, тэнэг инженер хийсэн л гээд байна. Тэр нь би байна. Тэнд нэг гүүр бариад, устгах уу, төлөвлөсөн гүүрээ үргэлжлүүлэх үү гэдэг дээр ажиллаж байна. Урд нь далан хийгдээгүй үеийн үерийг томруулаад яриад байгаад эмзэглэж байна" гэв. 

Тотел Инж компанийн инженер О.Анхбаяр "Гүүр зам хоёр нь тусдаа тендертэй. Энэ ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд эхэлсэн. Учир нь үер устай байсан. 2.8 км зам гэж байгаа боловч массаар нь бодоод үзэхэд орон нутгийн 10 гаруй км замтай дүйхүйц зам юм. Зөвхөн замын ажил биш. Дулаан, сүлжээ, бохир, усан хангамжийн систем гэх мэтчилэн олон хийцлэлтэй. Ажил дуусах график хугацаа арванхоёрдугаар сарын 30. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж, 24 цагаар ажлаа шахаад ажиллаж байгаа. Үер байх тооцооллыг хийсэн. Усны голдирлыг далангаар чиглүүлж, өөрчилж байгаад ажлаа хийж гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар ус тогтсон хотгор газар хараахан ажил эхлээгүй гэсэн үг. Бид гэрээний хугацаанд ажлаа хийж дуусгана" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ