Н.Учрал: Стратегийн ордыг эзэмшигч 9 ААН-тэй хэлэлцээ хийж, 34 болон 51 хувийг нь эзэмшинэ

Н.Учрал: Стратегийн ордыг эзэмшигч 9 ААН-тэй хэлэлцээ хийж, 34 болон 51 хувийг нь эзэмшинэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанааас ЗГХЭГ-ын дарга Н.Учралд стратегийн ордыг эзэмшигч хувийн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийх үүрэг өгчээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоох хайгуул хийсэн стратегийн ордын 51 хувь, улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгээгүй стратегийн ордуудын 34 хувийг Засгийн газар хуулийн дагуу эзэмших ёстой гэж үзжээ. Тиймээс стратегийн есөн ордыг эзэмшигч дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хэлэлцээ хийх урилга илгээхээр болжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хувийн бизнест шууд халдаж байгаа асуудал биш. Ард түмэн өгөөжийг нь хүртэх ёстой. Яг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шиг гэсэн үг. Өнөөдрөөс тухайн аж ахуйн нэгжүүдэд урилга илгээнэ. Хариу илгээсэн аж ахуйн нэгжүүдтэй ирэх долоо хоногоос хэлэлцээ хийж, дууссан даруйд нь УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ