Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:56-20:55.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ