Евро-2024: Португал хожигдсон ч хэсгээ тэргүүллээ

Евро-2024: Португал хожигдсон ч хэсгээ тэргүүллээ

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд дууслаа. Өнгөрсөн шөнө F хэсгийн сүүлийн тоглолтууд болсон бөгөөд хожигдох эрхгүй Гүрж хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон Португалын багууд тоглож 2-0 харьцаагаар Гүржүүд хожлоо. Улмаар хэсгээсээ гуравдугаар байраар гарч хасагдах шатанд Испаний багтай учраа таарч байгаа бол Португалын шигшээ Словены багтай учраа таарлаа.

Тус тоглолтын салхийг 2 минутад Хвича Кварацхелия нээсэн бол эцсийн цэгийг 57 минутад Жорж Микаутадзе оруулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолтод Чек болон Туркийн тоглолтууд болж 1-2 харьцаагаар Турк хожлоо. Улмаар хэсэгтээ 2-т бичигдсэн бол Чек энэ хүрээд Евро-2024 тэмцээнээ дуусгалаа. Тус тоглолтод Туркээс 51 минутад Хакан Чалханоглу гоолдсон бол 90+4 минутад Женк Тосун оруулсан бол эсрэг багаас 66 минутад Томаш Соучек гоолджээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ