Дрон нисгэж байгаа хүмүүсийг шалгуулах хүсэлт цагдаад иржээ

Дрон нисгэж байгаа хүмүүсийг шалгуулах хүсэлт цагдаад иржээ

Дорноговь аймгийн Цагдаагийн газарт зургаадугаар сарын 27-ны 20:00 цагт МАН-ын дэмжигч иргэн О-гоос “Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын хорооны байрны гадаа машинтай үл таних хүмүүс дрон нисгэн зураг аваад байна, шалгаж өгнө үү” гэх дуудлага, мэдээлэл иржээ. 

Дуудлага, мэдээллийг шалгахад тээврийн хэрэгсэлд байсан иргэдээс УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн медиа багт ажиллаж байгаа хүмүүс байна гэж тайлбарласан. Тухайн үед нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан ирж, өөрийн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл болохыг мэдэгдсэн. Иймд шалгалтын ажиллагааг зогсоосон гэж ЦЕГ-аас мэдээлэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ