Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашинаа дээрэмдүүлсэн" гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх 20 орчим насны иргэн нүд рүү нь нулимс асгаруулагч цацаад машинаас нь чирч буулган, "Приус-20" маркын автомашиныг нь дээрэмдсэн байна.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгаж байгаа талаар мэдээллээ.