Нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалтыг 1703 иргэн өгч байна

Нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалтыг 1703 иргэн өгч байна

Улсын хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Нийт 4041 иргэн Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд үүний 1703 нь нийслэлд бүртгүүлжээ. Нийслэлд зохион байгуулагдаж буй Төрийн албан ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Төрийн албан зөвлөлөөс өдөрт 5 ээлжээр нэг ээлжинд 131 иргэн шалгалт өгөхөөр зохицуулалт хийсэн байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэг удаа буюу жилд дөрвөн удаа зохион байгуулж байна. Өнөөдөр шалгалтыг орон даяар нэгэн зэрэг эхлүүлж 100 цахим хэлбэрээр авч байна. Шалгалт өгөх байр, компьютер зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, шалгалтын явцад ямар нэг техникийн саатал гарахгүй байх талаас нарийн зохицуулалт хийж ажиллаж байна” гэв.

Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга төдийгүй шалгалтыг зохион байгуулах арга хэлбэр боловсронгуй болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Төрийн албаны шалгалтыг өгөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон талаар шалгалтад оролцогчид онцоллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ