XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2025 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харъяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харъяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.
• Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын заан Оргихын Хангай найм давж түрүүллээ.
• Завхан аймгийн Яруу сумын харъяат, Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл долоо даван үзүүрлэлээ.
Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.