Мариа Ресса: Дарангуйлалтай тэмцэхийн тулд сэтгүүлчид хамтдаа байх нь хамгийн чухал

Мариа Ресса: Дарангуйлалтай тэмцэхийн тулд сэтгүүлчид хамтдаа байх нь хамгийн чухал

Нобелийн шагналт Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номын нээлт өнгөрсөн баасан гарагт Үндэсний номын санд болов. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт, олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхны гол сэдэв болоод байгаа ардчилал, хүний эрхийг хавчин боосон дарангуйллын тогтолцоотой хэрхэн тэмцэх тухай гарын авлага болохуйц энэхүү номыг Сэтгүүл зүйн хөгжлийн “Үүр” төвийн тэргүүн Б.Дуламхорлоо орчуулан монгол уншигчдын “ширээний ном”-ын тоог нэгээр нэмлээ.

Нийгмийн сүлжээ жирийн иргэдэд үг хэлэх эрх чөлөөг хангалттай бий болгож чадаж байгаа мэт өнгөн дээрээ харагдаж байвч үнэн хэрэгтээ хамгийн их дарангуйллын тогтолцоо руу аажим аажмаар уусгах болсон. Номын зохиогч энэ талаар дэлхий нийтэд сонордуулахад маш чухал үүрэг гүйцэтгэж нийгмийн сүлжээ хэрхэн хүмүүсийг урхидаж байгаа тухай аюулын харангыг дэлдэж чадсан юм.

Баасан гарагт болсон номын Монгол дахь нээлтийн үеэр зохиогч Мариа Ресса цахимаар оролцон, уншигчдын сонирхсон асуултад хариулж, халуун дулаан яриа өрнүүлснийг хүргэе.

-Номыг орчуулснаас хойш хүмүүс хамгийн ихээр сонирхож байгаа нь “Яагаад Филиппиний туршлагыг Монголдоо орчуулах болов. Филиппин Монголтой юугаараа төстэй юм бэ?” гэж их асуудаг. Тэгвэл энэ асуултыг таниас бас асуумаар байна. Та монголчуудад хандаж юу гэж хэлэх вэ? Филиппиний туршлагаас монголчууд юуг сурч болох вэ?

-Энэ асуултад хариулахын тулд сошиал медиа хэрхэн, яаж орчин цагт нийгмийн мэдээллийн экосистемийг удирдаж байгаа тухай онцлон ярих хэрэгтэй болно. Миний ойлгож байгаагаар Монгол Улс хэдийгээр хүн ам цөөтэй ч сошиал хэрэглээ өндөр орнуудын нэг. Филиппин улс мөн адил, фэйсбүүкийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. MIT институтээс гаргасан судалгаагаар хуурамч мэдээлэл үнэнээс зургаа дахин хурдан тархдаг гэсэн судалгаа гаргасан. Шведэд үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагаас дэлхий даяар байгаа дөрвөн хүн тутмын гурав нь автократ дэглэмд амьдарч байна гэсэн судалгаа байна. Дэлхий даяар эрх чөлөөг шатаах болсон энэ галын хувьд технологийн компаниудын өнөөгийн нөхцөл байдал багагүй нөлөөлж байгаа гэсэн үг. Яг энэ өөрсдийн амьдралд нөлөөлж байгаа энэ байдалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага бий болсон гэсэн үг.

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.