Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 19

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ