Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2025 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар улаанбурхны лабораториор батлагдсан тохиолдол 55 боллоо. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байгаа юм. 

Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ