АН-ын даргад нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

АН-ын даргад нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ажиллагаа өнөөдөр 12:00 цагт  “Blue Sky” зочид буудлын гуравдугаар давхрын "Crystal" танхимд болох ажээ.

Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 12-нд эхэлж, 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Лу.Гантөмөр, М.Чимэддорж нар заасан хугацаанд нэр дэвших материалаа хүлээлгэн өгсөн байдаг.

Гэсэн ч М.Чимэддорж АН-ын даргад өрсөлдөх зардал болох 250 сая төгрөгийг бүрдүүлж чадаагүй шалтгаанаар нэр дэвшигчдийн тооноос хасагдаж,  нийтдээ таван хүн АН-ын даргын сонгуульд нэр дэвшихээр болсон юм.  Намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэх бөгөөд  ирэх оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулна.   Мөн Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэлсэн. Тус шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, энэ оны татвараа төлсөн гишүүд намын даргын сонгуульд саналаа өгөх эрхтэй  юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.