Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна

Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 15-ны дотор гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс анхаарууллаа.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаа нь оны эхэн буюу энэ сарын 1-нээс ирэх сарын 15-ны хооронд үргэлжлэх аж.  Уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан нь мэдүүлгээ  цахимаар (www.meduuleg.iaac.mn) мэдүүлж, байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулах шаардлагатай юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.