“Хамгийн их бие даагчтай сонгууль” хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байна

“Хамгийн их бие даагчтай сонгууль” хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байна

Монгол Улсын Их хурлын сонгуульд энэ жил 12 нам эвслээс УИХ-д 496, аймаг болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288 хүн хүч үзэж байгаа билээ. УИХ-д нэр дэвшигчдийн 68 нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр түшилцсэн эрхмүүд бөгөөд УИХ-ын сонгуульд дахин хүч үзэж байгаа юм.

Түүнчлэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд 69 хүн бие даан нэр дэвшиж буй нь Монголын сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, монголчууд бид зургаан удаа төр барилцах түшээдээ сонгож буйгаас 2008 онд хамгийн их буюу 45 иргэн бие даан өрсөлдсөн байдаг. Харин 1992 оноос хойш 166 хүн бие даан нэр дэвшсэнээс нь ес нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.

Мөн дээрх бие даагчдын цөөнгүй хэсэг нь дуучид, бөхчүүд зэрэг урлаг соёлын одод байгаа нь энэ жилийн Монголын сонгуулийн онцлох зүйлийн нэг хэмээн Вашингтон пост онцлон тэмдэглэжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ