Бензема "Реал"-ын төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогчдын 7 дугаарт...

Бензема

Испанийн Ла лигийн хүрээнд "Хетафе"-гийн эсрэг хийсэн тоглолтод "Реал"-ын довтлогч Карим Бензема гоол оруулж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан билээ. Энэ нь түүний "Реал"-ын төлөө оруулсан 182 дахь гоол юм. Мөн Эзэн хааны багийн төлөө хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчдийн долдугаар байрт бичигдэж, Франсиско Хентотай зэрэгцэж ирлээ.

Жагсаалтын зургадугаар байрт Уго Санчес 208 гоолтойгоор бичигдэж байгаа юм. Харин тэргүүн байрт Роналдо 413 гоолтойгоор бичигдэж байна. Бензема "Реал"-ын төлөө Ла лигт 123, Аваргуудын лигт 39, Испанийн цомд 15 гоол оруулжээ. Түүнээс гадна Клубын ДАШТ-д 3, Испанийн Супер цомд 2 гоол оруулсан байна.

Бенземагийн хувьд "Реал"-ын төлөө 372 тоглолтод 182 гоол оруулсан бол Хенто 601 тоглолтод тэр хэмжээний гоол оруулж байжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.