"Байерн Мюнхэн” баг “Бешикташ”-ыг бутниргэжээ

Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Байерн Мюнхэн” Туркийн “Бешикташ” клубыг талбайд нь 0:5-аар бутниргэлээ.

Энэ удаагийн тоглолтын 43, 66 дахь минутад Томас Мюллер дубль хийсэн бол түүний дунд Коман 52 дахь минутад нэгийг нэмжээ. Харин Левандовски 79, 88 дахь минутад хоёр гоол оруулсан юм.

Тоглолтын 16 дахь  минутад “Бешикташ”-ын хамгаалагч Домагой Вида улаан хуудас авсан нь энэ тоглолтын хувь заяаг нэг мөр шийдсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.