Роналдо мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Роналдо мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий сонирхолтой тоглолт өчигдөр Португал, Испанийн багийн дунд болж 3-3 харьцагаар тэнцэж өндөрлөсөн билээ. Тус тоглолтын гол баатараар Португалын шигшээ багийн ахлагч Кристиан Роналдо болсон билээ. 

Тэрбээр 4, 44, 88 дахь минутад гоолдож хэттрик хийж ДАШТ-ий түүхэнд 51 дэх хэт-трикээр бүртгүүллээ. Мөн Орос-2018 тэмцээний мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бол түүний дараа Испаний Диего Коста, ОХУ-ын Черишев нар хоёр гоол оруулснаар удаалж байна.

Мөн тэрбээр Ди Хиагийн хаалганд гурван гоол оруулснаар түүний замналын 51 дэх хэт-триктэй яг давхцаж бөгөөд дөрвөн ДАШТ дараалж гоолдсон дөрөв дэх тамирчин (2006, 2010, 2014,2018) болжээ. Түүнээс өмнө нь Германы Ува Суулер, Бразилийн Пеле нар 1958, 1962, 1966, 1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-д гоолдож байсан бол сүүлд 2002, 2006, 2010, 2014 онд Германы Мирослав Клозе дөрвөн ДАШТ-д гоолджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.