Азиудын анхны ялалтыг Япончууд авчирлаа

Азиудын анхны ялалтыг Япончууд авчирлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий H хэсгийн эхний тоглолт Япон, Колумбын тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолт 2-1 харьцаагаар Япончууд хожиж Азийн гурван багийн анхны хожлыг байгууллаа. Тоглолт эхлээд удаагүй байхад Юя Осакаг хаалга руу өшиглөсөн бөмбөгийг Карлос Санчис гараараа хүрч хаасан гэж түүнд улаан хуудас өгчээ. Улмаар Шинжи Кагава 6 дахь торгуулийн цохилтыг гүйцэтгэж амжилттай болгосноор тэргүүлж эхэлжээ. 

Улмаар Колумбын шигшээ баг 10-уулаа үлдээд байсан бөгөөд Юан Кинтеро хаалтай цохилтоос гоолдож оноог тэнцүүлж эхний хагас дууссан юм. Хоёрдугаар үе эхлээд Япончууд идэвхитэй довтолсон бөгөөд 72 минутад Юя Осака булангаас ирсэн бөмбөгийг толгойгоороо мөргөж гоолдсоноор тоглолтыг 2-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд тоглолт өндөрлөсөн юм.

Тус хэсгийн нөгөө тоглолт өнөөдөр 23:00 цагаас Спартак цэнгэлдэхэд Польш, Сенегал багуудын хооронд болно.

Японы дараагийн тоглолт энэ сарын 24-ний 23:00 цагаас Сенегалын эсрэг хийх бол Колумб 02:00 цагт Польшийн эсрэг тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.