Намсрайжавын Батсуурь ес даван түрүүллээ

Намсрайжавын Батсуурь ес даван түрүүллээ

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх барилдаснаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаадамба Увс аймгийн харьяат Намсрайжавын Батсуурь үзүүр түрүү булаалдахаар үлдэж Н.Батсуурь ес даван түрүүллээ.

Тэрбээр 31 настай бөгөөд Увс аймгийн Ховд сумын харьяат, 2007 онд аймгийн начин, 2011 онд аймгийн арслан, 2013 онд улсын харцага, 2014 онд ес даван түрүүлж "Улсын арслан"

цол хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр түрүүлснээр "Улсын аварга" цолны болзол хангаж байгаа билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.