Улсын начин Д.Анар түрүүлэв

Улсын начин Д.Анар түрүүлэв

Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болсон юм.  

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага М.Бадарч, улсын начин Д.Анар нар шөвгийн дөрөвт үлдэв. 

Гарьд Б.Гончигдамба зургаагийн даваанд Улсын аварга Н.Батсуурийг давсан начин Д.Анарыг амлаж, харцага Б.Бат-Өлзий, М.Бадарч нар тунаж үлдлээ. 

Энэ барилдаанаас улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Д.Анар нар давж, үзүүр түрүү булаацалдан Д.Анар түрүүлэв. Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд анх удаа улсын начин цолтой бөх түрүүлсэн нь энэ. Үзүүр, түрүү бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан, залуу бөхчүүдэд баяр хүргэв. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.