Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо

Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ 11 дүгээр сарын 4-10-нд болж Монголын баг тамирчдаас ОУХМ Д.Түмэнжаргал жиндээ тэргүүлж, дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээнд оролцож байгаа тамирчид хүчний гурван төрөлт буюу суулт, шахалт, таталтаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор оролцсон Д.Түмэнжаргал эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 105 кг-д цээжнээс 312.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртэн, төрийнхөө дууллаа эгшиглүүллээ.

ОУХМ Д.Түмэнжаргал хоёр жилийн өмнө Дани улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртэж байжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.