Монголын хоккейчид хоёр жил дараалж түрүүллээ

Монголын хоккейчид хоёр жил дараалж түрүүллээ

Малайзын Куала Лампур хотод Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Алтан медалийн төлөө Монголын шигшээ баг болон Сингапурын багтай тоглож 6-3 харьцаагаар хожиж хоёр жил дарааллан тус тэмцээнд түрүүллээ.

Манайхан хагас шигшээ тоглолтуудад эзэн орны баг болох Малайз багтай тоглолт хийнэ 12-6 харьцаагаар хожсон билээ.

Азийн цомд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан. Манай хоккейчид Малайз, Сингапурыг хожиж, Филиппинд хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгаран хагас шигшээд өрсөлдөх болсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.