Оросын Александр Логинов мөнгөн медаль хүртлээ

Оросын Александр Логинов мөнгөн медаль хүртлээ

Швед улсын Эстерсундэд биатлоны 2019 оны Биатлоны ДАШТ эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй спринт уралдааны болж Норвегийн Йоханнес Бьо спринт уралдаанд түрүүлсэн бөгөөд спринт төрөлд дэлхийн хошой аварга болж байна. Өмнө нь тэрээр 2015 онд аваргалж байжээ. 

Харин түүний ард 13 минутын дараа Оросын Александр Логинов барианд оржээ. Тэрбээр нэг ч удаа байгаа алдаагүй бөгөөд Йоханнес Бьо харин нэг удаа байгаа алдсан байна. Хүрэл медалийг Францын Кунтин Фийон Майе Украйны Дмитро Пидручниг ердөө 0.3 секугдээр ялж хүртсэн. 

Эрэгтэйчүүдийн уралдаан өнөөдөр хөөх гараагаар үргэлжлэн явагдана. Эхний уралдаан нь багийн холимог буухиа байсан бөгөөд тус тэмцээнд Норвегийн баг тэргүүлсэн билээ. Тэгвэл хоёр дахь тэмцээн эмэгтэй 7.5 км-ын ойрын зайн спринт уралдаан болж, А.Кузмина аваргын алтан медаль хүртсэн. 

Дараагийн уралдааны хуваариуд

10/III – Эмэгтэйчүүдийн 10 км-н ПАСЬЮТ уралдаан 20:45
10/III – Эрэгтэйчүүдийн 12.5 км-н ПАСЬЮТ уралдаан 23:30
12/III – Эмэгтэйчүүдийн 15 км-н Хувийн уралдаан 22:30
13/III – Эрэгтэйчүүдийн 20 км-н Хувийн уралдаан 23:10
15/III – Ганцаарчилсан холимог буухиа уралдаан 00:10
16/III – Эмэгтэйчүүдийн буухиа уралдаан 20:15
16/III – Эрэгтэйчүүдийн буухиа уралдаан 23:30
17/III – Эмэгтэйчүүдийн 12.5 км-н Бөөн гараат уралдаан 20:15
17/III – Эрэгтэйчүүдийн 15 км-н Бөөн гараат уралдаан 23:00

 

MEN 10 KM SPRINT COMPETITIONFINAL

Rank Bib Name Nationality Shooting Shooting Total Result
1 28 BOE Johannes Thingnes NOR NORWAY 0+1 1 24:37.6
2 36 LOGINOV Alexander RUS RUSSIA 0+0 0 +13.7
3 17 FILLON MAILLET Quentin FRA FRANCE 0+0 0 +16.5
4 25 PIDRUCHNYI Dmytro UKR UKRAINE 0+0 0 +16.8
5 32 DESTHIEUX Simon FRA FRANCE 0+0 0 +24.8
6 57 FOURCADE Martin FRA FRANCE 0+0 0 +32.5
7 67 BJOENTEGAARD Erlend NOR NORWAY 0+0 0 +34.8
8 30 LESSER Erik GER GERMANY 0+0 0 +44.7
9 39 PEIFFER Arnd GER GERMANY 0+1 1 +47.3
10 48 WEGER Benjamin SUI SWITZERLAND 0+0 0 +49.8

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.