“ABU Robocon–2019 Mongolia” тэмцээнд Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ

“ABU Robocon–2019 Mongolia” тэмцээнд Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ

Ухаант “хурдан морьд”-ыг уяа сойлгонд чивчрээж, ухаант багшийнхаа эрдмийг шавийн бүтээлд хөвөрдөж, магнайлсан “морьдын тоос”-ыг өргөж, мандан гарах наранд чаддагаа гайхуулах өдөр болоход 5 хоног үлдлээ. “Робокон” гэдэг үгийг “Наадам” гэж хэлсэнтэй ижил сонсдог ШУТИС-ийн 23183 зүрх энэ өдрийг 365 хоног хүлээж, 365 хоног бэлдсэн. 
Монгол Улсын үндэсний 12 удаагийн аварга ШУТИС-ийн робоконы багуудаа төлөөлөн 2019 оны Үндэсний аварга шалгаруулах тэмцээний аварга Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “MONGOLIA-I”, “MONGOLIA-II” багууд “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээнд дэлхийн 15 орны оюутан залуустай хурд хүч, авхаалж самбаа, эрдэм мэдлэгээ сорьж оюун ухаан, ур чадвараа шингээж өөрсдийн гараар бүтээсэн роботуудаараа өрсөлдөх болно. 
“ABU ROBOCON” тэмцээн нь инженер, технологийн чиглэлээр суралцаж буй залуусын хувьд мэдлэгээ практик дээр туршдаг хамгийн том тэмцээн. Энэ жилийн тэмцээний онцлог дөрвөн хөлтэй морин роботоор Монголын газар зүй, цаг уурын бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсээр дэлхийн анхны паспорт “гэрэгэ”-г дамжуулан, Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар биелүүлнэ. 
Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос оюутан залуусын дунд зохион байгуулдаг “ABU ROBOCON” олон улсын роботын тэмцээн анх удаа Монгол Улсад “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” нэртэйгээр 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах гэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.