Чөлөөт бөхийн ДАШТ-нд орох тамирчдын нэрс

Чөлөөт бөхийн ДАШТ-нд орох тамирчдын нэрс
Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 14-22-нд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдана.
 
Олимпийн наадмын өмнөх жил болж буй тул эхний зургаан байр эзэлсэн тамирчинд “Токио 2020” олимпийн наадамд өрсөлдөх эрх олгоно.
 
Манай улсаас нийт 22 тамирчин оролцох бөгөөд тодруулбал УАШТ-д түрүүлж эрхээ авсан 20, сонгомол бөхийн төрөлд өрсөлдөх хоёр тамирчин оролцох юм.
 
Сонирхуулахад, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг болон ОУХМ Ө.Батзул нар дэлхийн чансаанд гурав, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж буй тул хэсгээ тэргүүлэн барилдана.
“Нур-Султан-2019” ДАШТ-д оролцох манай эрэгтэй бөхчүүд
 
57кг жинд МУГТ Э.Бэхбаяр
61кг жинд ОУХМ Т.Түвшинтулга
65кг жинд ОУХМ Т.Тулга
70кг жинд МУГТ Г.Мандахнаран
74кг жинд ОУХМ З.Сумьяабазар
79кг жинд ОУХМ Д.Гомбодорж
86кг жинд ОУХМ О.Үйтүмэн
92кг жинд ОУХМ Б.Нямбаяр
97кг жинд ОУХМ Ө.Батзул
125кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга
Эмэгтэйчүүд
 
50кг жинд ОУХМ Цогт-очирын Намуунцэцэг 
53кг жинд Мөнхбатын Пүрэвтунгалаг
55кг жинд ОУХМ Бат Очирын Болортуяа 
57кг жинд МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд
59кг жинд ОУХМ Баатаржавын Шоовдор 
62кг жинд ОУХМ Энхбатын Гантуяа 
65кг жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа
68кг жинд МУГТ Соронзонболдын Батцэцэг 
72кг жинд ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн 
76кг жинд МУГТ Очирбатын Бурмаа 
Сонгомол бөх
55кг жинд М.Даваабанди
66кг жинд ОУХМ Г.Ханбүргэд
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.