Леброн Жеймс, Дэнни Грин, Энтони Дэвис наргүй Лейкэрс ОКС Тандер багийг талбайд нь буулгаж авлаа

Леброн Жеймс, Дэнни Грин, Энтони Дэвис наргүй Лейкэрс ОКС Тандер багийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд 7 тоглолт боллоо. Өчигдөр Даллас Мавирекс багийг талбайд нь буулгаж авсан Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Оклахома Сити Тандер багийн талбайд зочилж тоглолоо. Эхний үед 41 оноог авсан тэд талбайн эздэд 19 оноог алдснаар тэргүүлийг авсан бөгөөд энэ тэргүүллээ алдалгүй явснаар 125-110 харьцаагаар буулгаж авлаа. Улмаар өрнөд бүсийг тэргүүлэгч баг 32 дахь ялалтаа байгуулсан бол Тандер өрнөд бүсийн 7-р байрт 22 хожил, 17 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Лейкэрсээс Леброн Жеймс ханиадтай, Дэнни Грин, Энтони Дэвис нар гэмтлийн улмаас оролцоогүй бөгөөд Кайл Кузма багаа тэргүүлж 36 оноог авсан бол Рожан Рондо 21 оноо, 12 самбар, 8 дамжуулалтаар тусалжээ. Эсрэг багаас Галлинари, Шай Гилгиюс Алеханд нар 24 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.