Ц.Намуунцэцэг, Б.Шоовдор нар Красноярскт шигшээд шалгарлаа

Ц.Намуунцэцэг, Б.Шоовдор нар Красноярскт шигшээд шалгарлаа
ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн өнөөдөр Красноярск хотод боллоо. 31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 
Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт,  үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор маргааш алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялав.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар маргааш дагаж барилдана.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.