А.Батцэцэг, Б.Хонгорзул хүрэл медаль хүртлээ

А.Батцэцэг, Б.Хонгорзул хүрэл медаль хүртлээ
Красноярскийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Болдсайханы Хонгорзул нар хүрэл медалийн эзэн боллоо. 
А.Батцэцэг Казахстаны Эмма Тиссинаг, Б.Хонгорзул Казахстаны Алтынай Сатылганыг ижил оноогоор цэвэр (11:0) ялав. ОУХМ А.Батцэцэг Красноярскийн дэвжээнээс тав дахь, Б.Хонгорзул өнгөрсөн жилийн алдаагаа цайруулж анхны медалиа зүүлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.