Сиксерс талбайдаа Клипперсийг буулгаж авлаа

Сиксерс талбайдаа Клипперсийг буулгаж авлаа

NBA-ын талбайд 6 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Филадельфи 76 талбайдаа Лос Анжелес Клипперс хүлээн авч тоглож 103-110 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар 34 хожил, 21 хожигдолтой болж дорнод бүсийн 5-рт бичигдэж байгаа бол зочин баг 37 хожил, 17 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-рт эрэмбэлэгдэж байна. Хоёр баг энэ улиралд 2 удаа таарах бөгөөд хариу тоглолт ирэх сарын 2-нд болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 26 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Бэн Симмонс 26 оноо, 12 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл хийсэн байна. Харин эсрэг багаас Кавай Леонард 30 оноо, 9 дамжуулалтыг өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.