Токиогийн олимп албан ёсоор нэг жилээр хойшлогдлоо

Токиогийн олимп албан ёсоор нэг жилээр хойшлогдлоо

2020 оны зун Япон улсын токио хотод зуны 32 удаагийн наадам энэ оны долдугаар сарын 24-нд эхлэх байсан ч нэг жилээр хойшлуулж 2021 оны зунаас хэтрүүлэхгүй зохион байгуулахаар болсон байна. Учир нь коронавирусийн дэлхийн 196 оронд тархаад байгаа бөгөөд одоогоор халдварыг авсан хүний тоо 400 мянга хол даваад байгаа юм.

Тус наадмыг хойшлуулах талаар даваа гарагийн орой олимпын хорооны гишүүн Дик Паунд мэдэгдээд байсан ч албан ёсны мэдэгдэлийг өчигдөр Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өгчээ.

Тэрбээр “Урьд өмнө тохиолдож байгаагүй, цаашид ямар үр дүнд хүргэхийг таашгүй тахлын нөлөөгөөр дэлхий дахины нөхцөл байдал муудаж байна. Дэлхийн бараг бүх улс оронд үхлийн аюултай вирус тархаж, нийт халдварын тоо нь 375,000 хүрч, энэ тоо цагаас цагт нэмэгдэж байна. Одоогийн нөхцөл байдал болон ДЭМБ-ын өгсөн мэдээлэл дээр үндэслэн ОУОХ-ны ерөнхийлөгч, Япон улсын ерөнхий сайд нар Токио хотод 2020 онд зохион байгуулагдах зуны XXXII олимпийн наадмын хуваарийг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй дахин төлөвлөх шийдвэрт хүрлээ. Энэ бол тамирчид, олимпийн наадамд оролцогчид, олон улсын хамтын нийгэмлэгийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцсон шийдвэр юм” гэж хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Олимпын наадам 1916, 1940, 1944 онуудад дэлхийн дайнуудын улмаас бүрмөсөн цуцлагдаж байжээ. Мөн 1980 оны Москвагийн, 1984 оны Лос Анжелесийн олимпын наадмуудыг капиталист болон социалист улс орнууд харилцан бойкотлож байв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ