О.Пүрэвбаатар гавьяатын нэрэмжит тэмцээн 16-18-ны хооронд болно

О.Пүрэвбаатар гавьяатын нэрэмжит тэмцээн 16-18-ны хооронд болно

2001, 2002 оны Дэлхийн АШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын долоон удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 16-18-нд Спортын төв ордны “А” танхимд болох гэж байна.

О.Пүрэвбаатар зодог тайлснаасаа хойш өөрийн залгамж халааг бэлтгэх дасгалжуулагчийн хөдөлмөрт шилжиж, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, хүрэл медальт Т.Түвшинтулга зэрэг олон шилдэг бөхчүүдийг төрүүлэн гаргасаар байгаа билээ.

2009 оноос хойш тасралтгүй явагдсан энэхүү тэмцээн өмнө нь залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.